УИХ-ын дарга Г.Занданшатар сорьц өгч, хариу нь СӨРӨГ гарчээ

664
zandanshatar-coronavirus-sorog-garlaa
УИХ-ын дарга Г.Занданшатар сорьц өгч, хариу нь СӨРӨГ гарчээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх багийн 6 төлөөлөгч Монгол Улсад ажиллаж байгаад 5 нь үлдээд байсан билээ.

Эдгээр 6 хүн нь шинэ коронавирусийн халдвар эхний ээлжинд илрээд буй Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь тодорхой болсон. Энэ тухай мэдээллийг ДЭМБ баталсан юм. Тэгвэл эдгээр 5 иргэний COVID-19 халдварын сорьц сөрөг гарсан талаар эх сурвалж мэдээллээ.

Мөн төлөөлөгчидтэй уулзсан УИХ-ын дарга Г.Занданшатар сорьц өгч сөрөг буюу халдваргүй гэсэн хариу гарсан байна.

Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өгөхдөө, 

ДЭМБ-ын зөвлөхүүд Монголд ирж ажилласан. Өөр бусад улсад ч багууд очиж ажиллаж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажлтнууд өөрсдөө өндөр зэрэглэлийн мэргэжилтэнгүүд учраас өдөр бүр өөрсдийнхөө халуунаа хэмжиж, биеийн байдлаа хянаж байгаа. Тиймээс бусдын тусламжийг авчихаад дараа нь муулах нь монгол хүний ёс жудаг биш. Тэдгээр мэргэжилтнүүд шинжилгээнд орсон, хариу нь гарсан нь COVID-19 халдвар илрээгүй.

Онцгой байдлын шийдвэр гарсан бөгөөд сүүлийн онгоц өнөөдөр өглөө нисэж байгаа. Тэд тусламжаа амжилттай үзүүлж, үүргээ биелүүлээд өглөө буцсан. ДЭМБ-аас өгөөмөр хандсанд нь талархах ёстой. Гурван чиглэлээр зөвлөгөө өгсөн нь үр дүнгээ өгсөн. Тиймээс бид тусламжийн гараа хүнд нөхцөлд тусламжийн гараа сунгасан хүмүүсдээ талархах хэрэгтэй” гэв

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу