УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч эхэллээ

786
songuuliin-eronhii-horoo-2020
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авах ажил Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 9.00 цагаас эхэллээ. Одоогийн байдлаар, баримт бичгээ хүлээлгэн өгөхөөр 17 бие даан нэрээ дэвшүүлэгч ирснээс баримт бичгийн бүрдэл хангасан 13 хүний баримт бичгийг хүлээн аваад байна.

~УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч эхэллээ~

Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/15 дугаар захирамжаар байгуулагдсан сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хуулийн хугацаанд буюу 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хүлээн авна. Ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичиг хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг нэг бүрчлэн нягтлан шалгаж, дүнг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм.

Эх сурвалж: СЕХ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу