Цагдаагийн байгууллагаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байна

650
saihanbileg
Цагдаагийн байгууллагаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байна

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт АТГ-аас гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Эхнийх нь түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах үйл ажиллагаанд гар бие оролцсон. Ингэхдээ олон хууль зөрчсөн гэж буруутгаж байгаа юм.

Үүнээс гадна Оюутолгой компанийг илтэд хууль зөрчиж, татвараас чөлөөлсөн болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа.

~Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байна~

Ч.Сайханбилэгийг 2018 оны дөрөвдүгээр сард саатуулан шалгаж, Цагдан хорих 461 дүгээр хорих ангид 60 хоног саатуулж байсан. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байх үед гадаад руу оргон зайлж, зугтаасан гэх үндэслэлээр Олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгааг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдээд байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу