БНХАУ улс байгуулагдсаныхаа 70 жилийг тохиолдуулан 10 дугаар сарын 1-нд Бээжин хотноо томоохон баярын жагсаал зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд бий болгосон орчин үеийн, хүчирхэг үндэсний батлан хамгаалахын болон зэвсэгт хүчний салбарынхаа ололт амжилтуудыг бүх нийтэд дэлгэн харууллаа.
Хятад улс сүүлийн хэдэн жилийн хугацаанд зэвсэгт хүчний салбартаа асар их шинэчлэл хийсний дараа анх удаагаа парад зохион байгуулсан нь энэ юм. 70 жилийн ойгоо тус улс “шинэ эхлэл” гэж үзэж, цаашид ч энх тайванч хөгжлийн замаар замнаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгохын төлөө тууштай зүтгэхээ илэрхийлсэн байна.
БНХАУ улс байгуулагдсаны 70 жилийн ойн цэргийн сүр жавхлант баярын жагсаалын ФОТО хүргэж байна.