БИЧЛЭГ: Жааз Наагий хөнгөн хэмнэлээр хөвсөлзүүлэв

917
duuchin-Naagii
Жааз Наагий хөнгөн хэмнэлээр хөвсөлзүүлэв

Жааз Наагий буюу Н.Наранбаатарыг залуусын сэтгэлийг хөвсөлзүүлсэн олон гайхалтай дуугаар нь өнөө цагийнхан мэдэх биз ээ.

Түүний урлагийн карьер “Nature sound” студиэс эхэлж байсан бол одоо Монголын рок попын ертөнцөд хэдийнээ өөрийн гэсэн байр сууриа олж, түүнийг дууг сонсдог, тоглолтыг нь шимтэн үздэг фэнүүдтэй болсон.

Жааз хөгжмийн хөнгөн хийгээд торгон ая эгшгийн дор хэн хүний сэтгэлийг эзэмдэн дуулагч тэрбээр энэ долоо хоногт шинэ уран бүтээл болох “Хайртай юу” дуугаа үзэгчдээ толилуулжээ.

Уг уран бүтээлийг реппер MRS M–тэй хамтран бүтээсэн бөгөөд дууны үгийг продюсер Б.Наранзун зохиосон юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу