“Би зурах дуртай” уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

988

Хүүхдийн баярыг тохиолдуулан 14 настай зураач охин Н.Батгэрэлийн “Би Зурах Дуртай” хоёр дахь бие даасан уран зургийн үзэсгэлэн “NORPHEI ART GALLERY”-д 06 сарын 01-ний өдрөөс 06-р сарын 07 хүртэл үзэгч олны хүртээл болгож байна. Уг үзэсгэлэнд залуу зураач Н.Батгэрэлийн сүүлийн жил хагасын хугацаанд тосон будаг, усан будаг, өнгийн харандаа зэргээр зурсан 30 гаран бүтээл дэлгэгдэнэ. Өөрийн зураач болох хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд уйгагүй хичээж өөрийгөө хөгжүүлж буй авьяаслаг охины уран бүтээлийн үзэсгэлэнд урлагт хайртай та бүхнийг хүрэлцэн ирж таалан сонирхохыг урьж байна.

Үзэсгэлэнгийн нээлт: 2019 оны 06 дугаар сар 01 –ний 17 цагт.

Суралцагч Н. Батгэрэл 2017-2019 хичээлийн жилд суралцах хугацаандаа гаргасан сурлага, урлаг, спортын амжилтуудаас дурдвал:

–       2017 онд Оны “Шилдэг сурагч”

–       2017, 2018 онд Налайх дүүргийн Физикийн олимпиадаас Мөнгөн медаль

–       2017 онд “Би чөлөөт цагаараа” зургийн уралдаанд “Тэргүүн” байр

–       2017 онд Сургуулийн “Тэргүүний авьяаслаг сурагч”         

–       Ерөнхий боловсролын сурагчдын дунд зохиогдсон “Хүслэн-2018” хувцас загварын тэмцээнд авьяаслаг загвар өмсөгчөөр шалгарсан

–       2018 онд сургууль дээрээ “Хөрөг зураг”  уран зургийн үзэсгэлэн амжилттай зохион байгуулсан.

–       2018 онд Голомт банкнаас зохион байгуулсан  “Би ирээдүйн Энтрепренер-2018”-д шалгарч Үндэсний соёл амралтын хүрээлэнд уран  зургийн үзэсгэлэн гаргасан.

–       2018 онд Нийслэлийн Хүүхэд Залуучуудын газрын “ШИЛДЭГ ХҮҮХЭД” алтан медаль

–       2018 онд Тайландад болсон “Prince and Princess international2018” тэмцээнд амжилттай оролцон, “MISS FASHION MODEL”-оор шалгарсан.

–       2018 онд нийслэлд “13 нас” бие даасан уран зургийн үеэсгэлэн гаргаж  Монголын Сурагчдын Холбооны “АВЬЯАСЛАГ СУРАГЧ” мөнгөн медаль

–       2018 Гар зургийн улсын XI олимпиадад Тэргүүн байр, Алтан  медаль

–       2018 Оны Дүүргийн “Шилдэг бүтээлч хүүхэд” батламж

–       103-р сургуулийн “Шилдэг сурагч” алтан медаль

–       Монголын сурагчдын холбооны “Оны шилдэг сурагч” алтан медаль

–       2019 онд Налайх дүүргийн Орос хэлний олимпиад Тэргүүн байр

–       Монголын сурагчдын холбооны “Шилдэг төгсөгч” алтан медаль

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу