2019-02-01

Болзошгүй эрсдэлээс сэргийлэх НААЛТ байршуулж байна

anhaaruulah-naalt
Болзошгүй эрсдлээс сэргийлэх НААЛТ байршуулж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус, аж ахуй нэгж, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний байгууллагын болон нийтийн орон сууцны 37.783 барилгын 85009 орц байна гэсэн судалгааг гаргажээ.

Судалгааг үндэслэн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж гамшиг, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, сурталчилгааны хүрээнд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа

“Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн дэмжлэгтэйгээр дээрх барилгуудын орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалтыг байршуулах ажлыг эхлүүлээд байна.

Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикерийг ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл байршуулж дуусгахаар ажиллаж байгаа юм.

Мөн энэ ажлын хүрээнд НОБГ-ын алба хаагчид сар шинийн баярын өдрүүдэд тохиолдож болзошгүй цаг агаарын аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой осол, обьектын гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллага,

аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид, айл өрх, иргэдэд сэрэмжлүүлэг, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.