Б.Маралжингоо дуулах авьяасаа ЗУГААЛЖ яваад мэдсэн гэв үү…

716
Б.Маралжингоо дуулах авьяасаа АЯЛЖ яваад мэдсэн гэв үү...

Монголын рок попын ертөнцөд давтагдашгүй, өвөрмөц хоолойгоороо бусад уран бүтээлчдээс ялгардаг залуу дуучин бол Б.Маралжингоо. Бусад нь ч хүлээн зөвшөөрч үнэлдэг.

Шинэ, соргог бүхнийг эрэлхийлсээр ирсэн Төрийн соёрхолт, дуучин Д.Болд анх Б.Маралжингоог урлагт хөл тавьсан цагаас түүнийг ямар ирээдүйтэй дуучин болохыг харж, хамтран ажиллаж байсан.

Өвөрмөц хоолой, өөрийн онцлогтой дүр төрхөөрөө олонд танигдаж эхэлсэн Б.Маралжингоо анх хөдөө машинаар аялж явахдаа өөрийгөө дуулах сонирхолтойгоо мэдсэн гэдэг шүү.

Тодруулбал, аялах дуртай, зав л гарвал хөдөө тийш хүлгийн жолоо залдаг тэрээр жаахан байхын машины цонхоор гараа гаргаж дуулах дуртай охин байсан төдийгүй энэ үедээ тэрээр дуулах сонирхлоо олж нээсэн гэнэ.

Харин төрөлх авьяасаа мэдсэн даруйдаа ургуулж, хөгжүүлж ирсэн нь өнөөдрийн Маралжингоог бий болгосон байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу