Венецид ямар ч дельфин үзэгдээгүй, энэ бол худлаа мэдээлэл

1249

Covid – 19 халдварын огцом дэгдэлттэй холбоотой сэтгэл түгшээсэн мэдээ цаг тутамд цацагдах болсон ойрын үед сошиал сүлжээний уур амьсгалыг бага зэрэг эерэг болгосон мэдээ хэд хоногийн өмнөөс цацагдсан нь: Орхигдсон Венецийн усан сувгуудад хун шувууд эргэн ирлээ, дельфинүүд үзэгдэж эхэллээ, Хятадын Юнань мужийн нэгэн тосгонд бүлэг заанууд хэсүүчилж байх үедээ эрдэнэ шишийн дарс уугаад цайны цэцэрлэгт согтоод уначихжээ”.

Коронавирусын аюулд хүчтэй нэрвэгдэж буй орнуудын зэрлэг, онгон байгаль эргээд сэргэж буй тухай хэдэн зуун мянган хүний анхаарлыг татсан энэ мэдээ Инстаграм, ТикТок дээр сүүлийн хэд хоног вирал болоод амжив. Аюулт цар тахлын үеэр сонсогдсон цорын ганц гэгээлэг мэдээлэл гэвэл үүнийг хэлж болох байх. Гэхдээ жинхэнэ бодит байдал энэ биш ажээ.

Вирал болоод байгаа мэдээн дээрх хун шувууд Вениц хотын Бурано хэмээх жижиг арлын усан сувгуудад байнга байдаг ба тэдгээр зургуудыг Буранод авчээ. Веницийн алдарт делфиний зургийг Газар Дундын тэнгисийн Сардинбоомтод авсан байна. Харин Сардин боомт Венициэс 804 орчим км хол оршдог. “Согтуу” заануудын зургийг хэн, хаана авсан нь тодорхойгүй байгаа ч Хятадын хэвлэл мэдээллийн томоохон байгууллага болох Шин Хуа агентлаг энэ талаар тайлбар хийсэн байна: Хятадын Юнан мужийн нэгэн тосгонд заанууд саяхнаас олноороо үзэгдэж эхэлсэн нь үнэн, гэхдээ энэ нь гэнэтийн явдал биш, бас тус мужийн заанууд вирал болсон мэдээн дээрх заанууд биш” гэж тэд тайлбарлажээ.

Энэ үзэгдэл нь хүнд хэцүү цаг үед иймэрхүү гайхам, үнэн гэхэд итгэмгүй цуу яриа ямар хурдан тархаж болдгийг харуулж буй юм. Хүмүүс өөрсдийнх нь сэтгэлийг эерэгээр хөдөлгөж буй мэдээллийг ийм үед бусадтай хуваалцахад бэлэн байдаг. Нийгмийн сүлжээний ийм төрлийн үзэгдэл маш хүчтэй, хурдан тархдаг халдварт өвчинтэй адилхан хэлбэрээр тархдагийг 2016 онд хийгдсэн судалгаанд үзүүлжээ.

Хун шувууд Веницийн усан сувгуудад эргэн ирсэн тухай жиргээ хэдийн нэг сая гаруй лайктай болжээ. Твиттерт анх энэ жиргээг хийсэн хүнийг Ахужа гэдэг бөгөөд тэрээр Шинэ Делид амьдардаг аж. Ахужа нийтийн сүлжээнээс эдгээр зургуудыг харсан бөгөөд коронавирус Итали улсад халдварлахаас ч өмнө Бурано орчимд хун шувууд байдаг байсан талаар мэдээгүй гэдгээ хэлсэн байна.

Хүнд хэцүү энэ үед надад өөрт баяр хөөр авчирсан зүйлээ бусадтай хуваалцахын тулд тэр зургуудыг твиттерт нийтэлсэн. Твиттерт иймэрхүү тохиолдолд зориулсан бичсэн зүйлээ засах цэс байдаг ч болоосой гэж хүсэж байна” гэж тэрээр ярьжээ. Гэхдээ, усан сувгууд дээгүүр явдаг завьны урсгал хэт буурснаар Вениц хотын ус сүүлийн үед илүү цэвэрхэн болоод байгаа нь үнэн аж.

Эх сурвалж:  https://www.nationalgeographic.com/

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу