Дуучин Аминаагийн гоёл, зүүсгэл ШҮҮМЖ дагуулжээ

2593
duuchin-amina
Дуучин Аминаагийн гоёл, зүүсгэл ШҮҮМЖ дагуулжээ

Урлагт хөл тавьсан цагаасаа бие бялдар, зүс царай, уянгалаг нарийн хоолойгоороо олноос онцгойрч төгс бие хүн гэдгээ харуулсан дуучин Т.Аминаг өвөрлөгч залуутай дэр нэгтгэсэн хэмээдэг.

Түүнийг дундад нутгийн баян залуутай ханилж, алтанд умбаж байгаа сураг сонсогддог ч үнэхээр дуучин бүсгүй маань том том алтан бөгж, урт алтан гинжээр гоёсон дүр зурагтай хаа нэгтээ тааралддаг.

Тиймээс ч олны нүд унасан дуучин Аминаагийн гоёлд санаа зовсон хүмүүсийн сэтгэгдэл түүний нүүр номоор тасардаггүй бололтой.

Тухайлбал, “Алт бага зүүгээрэй, Ямар их алт зүүдэг юм бэ, Хэт их алт зүүх нь залуу хүнд муухай байна, зүүх цагт нь зүүвэл илүү гоё гангараа болно шүү” гэх зэргээр түүнд хандан коммент үлдээх хүмүүс олширчээ.

З.Халиун

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу