“Дэлхийн Мисс” тэмцээнд эх орноо төлөөлөх гоо бүсгүй ирэх сард тодорно

494
Miss World Mongolia-2019
"Дэлхийн Мисс" тэмцээнд эх орноо төлөөлөх гоо бүсгүй ирэх сард тодорно

Английн нийслэл Лондон хотын “Excel Arena”-д болох 69 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол Улс гоо бүсгүйгээ оролцуулахын тулд “Miss World Mongolia-2019” тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.

Уг тэмцээн ирэх есдүгээр сарын 14-нд болох бөгөөд энэ талаар “Asian Future” компанийн захирал Ц.Соёл-Эрдэнэ, топ модель Х.Бадамгэрэл, “Miss World-2016” тэмцээний үндэсний ялагч А.Баярцэцэг нар мэдээлэл хийв.

~”Дэлхийн Мисс” тэмцээнд эх орноо төлөөлөх гоо бүсгүй ирэх сард тодорно~

Энэ жилийн тэмцээнд 11 гоо бүсгүй оролцож, хамгийн шилдэг нь “Дэлхийн мисс”-т оролцох эрхтэй болох аж.

“Miss World Mongolia-2019”-д дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүй өрсөлдөх юм байна. Дээрх тэмцээн 1951 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бол Монгол Улс 15 дахь жилдээ оролцох гэж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу