Д.Ганцэцэгийн хүү БУСДЫГ халуун зүрхээр дулаацуулаа

683
gantsetsegiin-huu-05
Д.Ганцэцэгийн хүү БУСДЫГ халуун зүрхээр дулаацуулаа

Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Хувьсал” дропакшнаас өрх тусгаарлан төд удалгүй “Аримун” хэмээх продакшн байгуулж хамгийн анхны киногоо үзэгчдийн хүртээл болгосон. Тус кинонд жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү Буржаак хэмээх хүүгийн дүрийг тун ч чадварлаг бүтээсэн.

Харин тэрбээр БНСУ-д киногоо толилуулж байх үедээ хандивын хайрцагт хандив цуглуулсан бөгөөд нийтдээ 3,5 сая вон буюу долоон сая гаруй төгрөг цуглуулж чаджээ.

Үүнийгээ тус улсад эмчлүүлж байгаа Эрхэс хэмээх Монгол хүүд хандив болгон өгч халуун зүрхээр дулаалцуулсан байна. БНСУ-д зорчих виз гарсан цагаас эхлэн ангийн найзтайгаа уулзахаар догдолсон тэрбээр “Эрхэс өндөр болсон болов уу, би Эрхэсээс өндөр болчихсон бол яана аа. Удаан өвдөж байгаа юм чинь царай нь муу байгаа болов уу” гэх зэргээр санаа нь зовниж байсан гэнэ. Харин тус улсад очсон цагаасаа хойш хандивын хайрцгаа идэвхтэй ажиллуулсан бяцхан хүү санасандаа хүрч, аянаа амжилттай дуусгаж чаджээ.

Сайхан сэтгэлийн гараа сунгаж, өвчин зовлондоо шаналж буй үеийн найздаа ийн тус болсон хүүгээр Монголчууд бахархах биз ээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу