Жефф Безос сарны гадаргуу дээр буух аппарат танилцуулав

1001

Америкийн “Amazon” болон “Blue Origin” компанийн тэргүүн Жефф Безос сарны гадаргуу дээр буух сансрын аппаратын загварыг Вашингтон хотод танилцуулжээ. Энэ тухай телевизийн “ABC” суваг пүрэв гарагт мэдээлсэн байна.

“Сар руу буцаж очих цаг нь болсон. Энэ удаад тэнд үлдэхээр очно” гэж Безос танилцуулах үйл ажиллагааны хаалтын үеэр сэтгүүлчдэд, сансрын салбарын мэргэжилтнүүдэд мэдэгджээ. Тэрбээр манай гарагийн цорын ганц дагуул дээр буух аппаратын бодит хэмжээний загварыг тайзан дээр үзүүлсэн байна. Газардагч аппаратыг “Blue Moon” гэж нэрлэжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу