more

Social Media

Жүжигчин Д.Ганцэцэг “ТӨР ТҮШИЖ” мэднэ

УДЭТ-ын сайхан бүсгүйчүүдээс "Хувьсал" продакшин тулгын чулуу шиг шижигнэсэн гурван уран бүтээлчийг урвуулж чадсан нь тухайн үедээ жинхэнэ хувьслыг авчирч байсан. Тэдний нэг нь эчнээ Монгол түмний сэтгэлд зүрхэнд "Жинжиймаа" киноны дүрээр мөнхөрсөн жүжигчин Алаг нүдэн Д.Ганцэцэг билээ. Хатуу зөөлөнтэй хорвоогийн жамаар, халуун залуу насандаа хань ижлээ алдаж,  хагацал гунирхалын сүүдэрт ганцаардаж суусан хүндхэн өдрүүдийг урлаг …

jujigchin-Gantsetseg

УДЭТ-ын сайхан бүсгүйчүүдээс “Хувьсал” продакшин тулгын чулуу шиг шижигнэсэн гурван уран бүтээлчийг урвуулж чадсан нь тухайн үедээ жинхэнэ хувьслыг авчирч байсан.

Тэдний нэг нь эчнээ Монгол түмний сэтгэлд зүрхэнд “Жинжиймаа” киноны дүрээр мөнхөрсөн жүжигчин Алаг нүдэн Д.Ганцэцэг билээ.

Хатуу зөөлөнтэй хорвоогийн жамаар, халуун залуу насандаа хань ижлээ алдаж,  хагацал гунирхалын сүүдэрт ганцаардаж суусан хүндхэн өдрүүдийг урлаг хэмээх гэгээн ертөнцөөр сүлж, амьдралыг сөрж яваа чадалтай эмэгтэй.

Тэгвэл энэ цаг хугацаанд Ганцэцэг Отгонтэнгэр Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсжээ. Нас тогтож ухаан тэлсэн цагтаа Их сургуулийн босго давсан нь түүнийг удахгүй “төр түшилцэж, сонгуульд ч өрсөлдөж мэднэ” хэмээн олон хүн цаашлуулж байгаа сурагтай.

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Ганцэцэг Соёл Урлагийн Их сургуулийн кино драмын ангийг 2000 онд дүүргэсэн байдаг. Түүнээс хойш 19 жилийн дараа ийнхүү дахин хонхны баяр тэмдэглэн, энгэртээ “эрдмийн тэмдэг” нэмжээ.

З.Халиун

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн