Жүжигчин Д.Ганцэцэг “ТӨР ТҮШИЖ” мэднэ

2037
jujigchin-Gantsetseg
Жүжигчин Д.Ганцэцэг

УДЭТ-ын сайхан бүсгүйчүүдээс “Хувьсал” продакшин тулгын чулуу шиг шижигнэсэн гурван уран бүтээлчийг урвуулж чадсан нь тухайн үедээ жинхэнэ хувьслыг авчирч байсан.

Тэдний нэг нь эчнээ Монгол түмний сэтгэлд зүрхэнд “Жинжиймаа” киноны дүрээр мөнхөрсөн жүжигчин Алаг нүдэн Д.Ганцэцэг билээ.

Хатуу зөөлөнтэй хорвоогийн жамаар, халуун залуу насандаа хань ижлээ алдаж,  хагацал гунирхалын сүүдэрт ганцаардаж суусан хүндхэн өдрүүдийг урлаг хэмээх гэгээн ертөнцөөр сүлж, амьдралыг сөрж яваа чадалтай эмэгтэй.

Тэгвэл энэ цаг хугацаанд Ганцэцэг Отгонтэнгэр Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсжээ. Нас тогтож ухаан тэлсэн цагтаа Их сургуулийн босго давсан нь түүнийг удахгүй “төр түшилцэж, сонгуульд ч өрсөлдөж мэднэ” хэмээн олон хүн цаашлуулж байгаа сурагтай.

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Ганцэцэг Соёл Урлагийн Их сургуулийн кино драмын ангийг 2000 онд дүүргэсэн байдаг. Түүнээс хойш 19 жилийн дараа ийнхүү дахин хонхны баяр тэмдэглэн, энгэртээ “эрдмийн тэмдэг” нэмжээ.

З.Халиун

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу