Замын-Үүд боомтын цогцолборыг 9 дахин томруулж, өргөтгөнө

536
zamiin-uud-boomt
Замын-Үүд боомтын цогцолборыг 9 дахин томруулж, өргөтгөнө

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтын авто замын шалган нэвтрүүлэх цогцолборыг өргөтгөх ажлыг энэ оны тавдугаар сард эхлүүлнэ.

Тус ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн зохицуулагч Х.Болор-Эрдэнэ болон төслийн ажилтнуудыг /2019.02.13/ хүлээн авч, боомтын барилга угсралтын ажлын талаар харилцан санал солилцлоо.

Замын-Үүдийн боомтоор 1100 м2 талбайд цагт 900 зорчигч, 100 зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай ажиллаж байгаа бөгөөд өргөтгөл шинэчлэл хийгдсэнээр 9500 м2 талбай буюу шалган нэвтрүүлэх цогцолборын хэмжээг 9 дахин томруулж, цагт 2700 зорчигч, 500 зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болох юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу