Их мастер А.Энхтуул зүүн азийн шатрын АШТ-ийн аварга боллоо

780

Мьянмар улсын Мандалая хотноо зохиогдсон Зүүн Өмнөд Азийн АШТ амжилттай өндөрлөлөө. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн олон улсын шатрын их мастер А.Энхтуул оролцож, түргэн тоглолтын төрөлд аварга боллоо. Түүнчлэн их мастер А.Энхтуул түргэн тоглолтын олон улсын чансаагаа +11,7 оноогоор ахиулсан байна.

Тэрээр өнгөрсөн жил, Саудын Араб улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн “шилдэг-30” шатарчдын шагнал авч байсныг эргэн санахад таатай байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу