Казахстаны хамгийн том газрын тос олборлолтын талбай болох Тенгиз дэх ажилчдын байранд шинэ коронавирусийн халдвар тарж, 12 хүний онош эерэг гарсан тухай Тенгизшевроил компани Бямба гарагт мэдээлжээ.

Тус улсын хамгийн том газрын тосны үйлдвэрлэгч Тенгизшевроил нь АНУ-ын Chevron группийн хөрөнгө оруулалттай компани юм.

Компанийн захиргаа вирусийн тархалтыг зогсоож, ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалахын хажуугаар газрын тосны үйлдвэрлэлээ тасалдуулахгүй байх бүх арга хэмжээг авснаа зарлажээ.

Total of COVID-19 cases in Kazakhstan hits 551 - AKIpress News Agency

Тенгизшевроил компанийн ажилчдын байр 2,000 ортой бөгөөд олон мянган ажилчин долоо долоо хоногийн ээлжээр энд ажилладаг юм байна.

Энэ долоо хоногийн эхээр энд халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байжээ. Анхны халдвар тээгч нь цааш 11 хүнд вирус тараасан нь өчигдөр гарсан шинжилгээний хариугаар батлагдсан байна.

Эх сурвалж: Reuters

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу