Ливерпулийн нууц зэвсэг ба түүхэнд үлдэх хожил

681
liverpool
Ливерпулийн нууц зэвсэг ба түүхэнд үлдэх хожил

Хөл бөмбөгийн түүхэнд гайхалтай нэгэн хожлыг Английн “Ливерпуль” клуб бүтээж чадлаа. Тэд Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт эхний тоглолтод Месси тэргүүтэй “Барса”-д 3:0-ийн харьцаатай хожигдоод байсан юм. Харин дараагийн тоглолтод 4:0-ийн харьцаатай хожиж, финалд шалгарч чадлаа.

Хөлбөмбөгт 3:0 гэдэг бол итгэл төгс ялалт. Энэ ялагдал Английн багийг тэмцээнээс хасчихлаа гэсэн бодол толгойтой болгонд төрсөн байх. М. Салах, Р. Фирминьо гээд гол тоглогчдоо гэмтлийн улмаас өнжөөхөд Вейналдум, Ориги гэсэн сэлгээний залууст гараанд гаргахаас өөр сонголт байсангүй. Дасгалжуулагч Юрген Клопп тэдэнд “Та нар бол миний нууц зэвсэг, үзүүлээд өг” гэж тоглолтын өмнө хэлж байжээ.

Тоглолтод Ориги, Вейналдум нар тус бүр хоёр гоолыг оруулж түүхэнд үлдэх хожлыг байгуулж чадлаа.

А.Чингэстэй

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу