Лукас Моура багтаа Мадрид хүрэх “ТИЙЗ” авчирлаа

494
lukas-2019
Лукас Моура багтаа Мадрид хүрэх "ТИЙЗ" авчирлаа

Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн хариу тоглолт Голландын нийслэл Амстердамын алдарт Йохан Кройффын нэрэмжит стадионд боллоо.

Аваргуудын лигийн энэ улирлыг сонгон шалгаруулалтын эхний шатнаас нь эхлүүлсэн Голландын “Аякс” финалд шалгарах тун дөхөв. Гэвч шөвгийн дөрвийн сүүлчийн минут дахь Лукас Моурагийн гоол тэдний мөрөөдлийг тасалж орхилоо.

Английн “Тоттенхэм” эхний тоглолтод талбайдаа хожигдож, хариу тоглолтын эхний үед 2:0-ээр хожигдож явсан ч энэ улирлын Аваргуудын лигийн галзуурлыг үргэлжлүүлж, хоёрдугаар үед гурван гоол өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж, ялагчаар тодорлоо.

Бразил залуу Лукас Моура энэ гурван гоолыг гурвууланг нь хийсэн юм. Ийнхүү зургаадугаар сарын 1-нд Испанийн нийслэл Мадридын “Ванда Метрополитано” стадионд Английн хоёр баг “Тоттенхэм”-“Ливерпүүл” тоглохоор болов.

Дасгалжуулагч Почеттино,

“Сэтгэл хөдлөөд аман дээр үг гарч ирэхгүй байна. Хөлбөмбөгт баярлалаа гэж хэлье. Ийм илэрхийлж хэлэхийн аргагүй сэтгэл хөдлөл байж боломгүй юм. Үгээр үүнийг яаж илэрхийлэх юм бэ… Бидэнд итгэсэн бүгдэд баярлалаа.

Миний залуус бол миний баатрууд. Би энэ залуусыгаа баатрууд гэж өнгөрсөн улиралд ч хэлж байсан. Бид хоёрдугаар үед гайхалтай байлаа. Бид спортод, хөлбөмбөгт дуртайгаа харууллаа. Төсөөлшгүй юм аа. Энэ тоглолтыг харж зогсоход үнэхээр амьсгал давхцаж байлаа.

Ийм өндөр төвшинд өрсөлдөх маш хэцүү. Хөл бөмбөгийн хүрээнд ажиллаж, ийм багийг удирдаж байгаадаа талархаж байна. Залуус маань бүгд баатрууд. Харин Лукас Моура бол супер баатар. Одоо би гэр бүлээ их санаж байна. Энэ бол тэдний минь шагнал” хэмээв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу