Мбаппе ДАШТ-ий бүх орлогоо сайн үйлсэд хандивлав

1258

Дэлхийн аварга 19 настай франц довтлогч Килиан Мбаппе ДАШТ-ий бүх орлогоо сайн үйлсийн санд хандивлажээ. “Эх орныхоо төлөө талбайд гарсаныхаа төлөө мөнгө авах ёсгүй. Харин ч нэр төрийн хэрэг байх ёстой” гэж үздгээ тэрбээр өмнө нь өгүүлж байсан.
Мбаппе ДАШТ-ий тоглолтод гарах бүртээ 20 мянган еврогийн урамшуулал авч байжээ. Мөн үүн дээр долоон тоглолтод оролцож дөрвөн гоол оруулсаны урамшуулал, дэлхийн аварга болсоны урамшуулал нэмэгдээд нийтдээ 490 мянган еврог хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг биеийн тамир спортод хамруулах сайн үйлсийн аянд хандивласан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу