Мбаппе Усайн Болтоос хурдан гэдгээ харууллаа

632
mbappe.
Килиан Мбаппе

Францын лигийн 33 дугаар тойрогт “Парис Сен-Жермейн” талбайдаа “Монако”-г 3:1-ээр хожиход Килиан Мбаппе хет-трик хийсэн. Ингэснээр тэрбээр энэ улиралд лигтээ 30 гоол оруулж, 20 насандаа ийм амжилт үзүүлсэн анхны хөлбөмбөгч болсон юм.

Үүнээс гадна спортын хэвлэлүүдийн шагшиж буй нэг зүйл бол Килиан Мбаппе “Монако”-гийн хаалганд эхний гоолоо оруулахдаа 38 км/цаг-ийн хурд авсан гэнэ.

Гэтэл Усэйн Болт 100 метрийн дэлхийн дээд амжилтыг тогтоохдоо дундаж хурд нь 37.58 км/цаг байсан аж. Гэхдээ тухайн дээд амжилтын гүйлтэд Болтын дээд хурд 44.72 км/цаг байсныг мөн дурдах хэрэгтэй биз ээ.

Английн Премьер лигт хамгийн дээд хурдыг “Манчестер Сити”-гийн Лерой Санэ тогтоосон юм. Тэрбээр 35.78 км/цаг-ийн хурд авсан удаатай.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу