Мисс Т.Туяамаа Монгол соёлыг өвлүүлнэ

1871
Tuyamaa
Мисс Т.Туяамаа

Дорнын тал нутгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн төлөөлөл хэмээгдэх загвар өмсөгч, мисс Т.Туяамаа эх орондоо ирээд чамгүй хугацаа өнгөрчээ.

Т.Туяамаа сүүлийн жилүүдэд Австрали улсад мэргэжил дээшлүүлж, загварын агентлагуудад бараг анхны Монгол моделиор ажиллаж байгаад ирсэн билээ.

Харийн нутагт “анхны” гэсэн тодотголтой бүхнээ гүйцээгээд ирсэн болоод ч тэр үү монгол өв соёлын үнэ цэнийг илүүтэй мэдэрсэн загвар өмсөгч бүсгүй маань ирсэн цагаасаа эхлэн “хөгжлийн төв” байгуулах ажлыг өрнүүлжээ.

Тэрээр “Хатун” хувь хүний хөгжлийн төв өө өөрийн үеэл эгч Б.Батдуламтай хамтран байгуулж, өнгөрсөн оны арван хоёрдугаар сард нээлтээ хийсэн аж. Тус төвийнхөө тухай мисс

hatun
“Хатун” хувь хүний хөгжлийн төв

Т.Туяамаа: “Бид залуу хойч үедээ үндэсний өв соёлоо өвлүүлэх уртын дуу, морин хуур, уйгаржин монгол бичгийн сургалтыг зохион байгуулдаг. Одоогоор манай хөгжлийн төв дөрвөн наснаас эхлэн элсэлтээ авч байгаа” хэмээжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу