Монголын даамчид Азийн аваргаас ганзага дүүрэн ирнэ

522
daamchid
Монголын даамчид Азийн аваргаас ганзага дүүрэн ирнэ

Узбекистан улсад болж буй даамын Ази тивийн АШТ-д Монгол Улсаас ОУИМ Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал тэргүүтэй 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож буй. Үүнээс Монголын баг тамирчид турк даамын төрөлд таван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, 64 буудалт даамын төрөлд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн.

Мөн Азийн даамын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит багийн тэмцээнд IV байр эзэлсэн юм. Түүнчлэн Ази тивийн АШТ-ий зуун буудалт даамын үндсэн төрөл өндөрлөхөд манай тамирчид зургаан алт, таван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн ДДХМ Б.Мөнхжин, эмэгтэй ангилалд аваргалсан ДДХДМ Б.Мишээл нар Олон улсын их мастер цолны болзлыг хангасан.

~Монголын даамчид Азийн аваргаас ганзага дүүрэн ирнэ~

Мөн ахмадын ангилалд спортын мастер Д.Дорж, U-17 насны охидын ангилалд дэд мастер У.Баяржаргал, U-14 насны охидын ангилалд спортын мастер Н.Лхагвадолгор, U-8 насны охидын ангилалд I зэргийн тамирчин Г.Гоомарал нар алтан медаль хүртэв.

Харин Азийн аварга шалгаруулах тэмцээний блиц төрөл өндөрлөхөд, түргэвчилсэн тоглолтоос Монголын баг тамирчид хоёр алт, долоон мөнгө, таван хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, тэмцээний эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд ДДХМ Э.Хүслэн, 8 хүртэлх насны охидын ангилалд I зэргийн тамирчин Г.Гэрэлмаа нар аваргалжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу