Нарны дараах наадам энэ сарын 13нд болно

2507

Хөдөө гадаа явж чадаагүй
Хөөрхөн залуус минь хүрээд ирээ
Хотод үлдсэн бид чинь
Хамтдаа сайхан хөгжилдье өө

Нар шингэх тахиа цагт
New york ресторандаа
Эрхэм дотны нөхөдтэйгөө ирж
Эв түнжин сайтайхан шиг
Эрийн гурван наадмаа хийж
Эр бяр авхаалж самбаагаа шалгая аа

Хуруун чинээ бөхөө барилдуулъя
Хурдан хүлгээ шоо хаяж уралдуулъя
Наалддаг сумаар цэц мэргэнээ тодруулъя
Наалинхай ааштай бүсгүйчүүд зүү ороож өрсөлдье

Идье гэвэл хуушуур сэт байна
Эвийг нь ольё гэвэл цохих сээр байна
Жалам харыг заах багш нь байна
Жаргал цэнгэлд хөтлөх DJ нь бас байна

Энэ өдөр хүрэлцэн ирсэн зочидын минь
Идээ ундаа нь элбэг
Эдэлсэн өмссөн нь ихэмсэг байхын
Өлзий жаргалын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ

7 сарын 13 нд New york ресторанд үндэснийхээ сайхан хувцастай өргөн олноороо хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

https://www.facebook.com/events/1906470089453546/

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу