Цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн АНУ-ын мужуудын нэг нь Нью Йорк билээ.

Тус мужид хорио цээрийн хатуу дэглэм хэрэгжиж, олон байгууллага хаалгаа барьсны дотор гэрлэлтийг бүртгэх газрууд багтжээ.

ICUs under strain as NYC's coronavirus patients are sicker than ever

Тэгвэл мужийн захирагч Эндрью Куомо гэрлэлтийн бүртгэлийг онлайн орчинд, видео холбоогоор гүйцэтгэхийг зөвшөөрсөн шийдвэрийг Бямба гарагт гаргасан байна.

“Гэрлэлтийн асуудлыг онцгойлон харж үзэхээс өөр аргагүй. Та бүхэн одооноос Zoom-ээр гэрлэж болно” гэж Куомо хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Тэрээр Нью Йорк мужид сүүлийн өдрүүдэд эмнэлэгт хүргэгдэх өвчтөний тоо буурч байгаа нь тахлын оргил үе өнгөрч байж болзошгүйг харуулж байна гэж энэ үеэр хэлсэн юм.

Баасан гарагт тус мужид 540 хүн Covid-19 өвчнөөр эндэж, нийт нас барсан хүний тоо нь 13,362 хүрсэн байна.

Эх сурвалж: The Verge

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу