Дэлхийн дахинд коронавирусийн халдварын тохиолдлын тоо буурахгүй, эрчтэй нэмэгдсэн хэвээр байна. Сүүлийн 24 цагт дэлхийн нийтэд халдвар авсан тохиолдлын тоо 72561-ээр, нас баралт 4341-ээр нэмэгджээ.

Тохиолдлын тоогоор АНУ, Итали, Испани тэргүүлж Хятад улсыг давжээ. Эдгээр гурван улсад халдвар авсан хүний тоо минутаар тоологдож, нас баралт нэмэгдсээр байна. Тухайлбал, АНУ-д нэг өдрийн дотор халдварын тохиолдлын тоо 23941, нас баралт 726 болж огцом нэмэгдэж байна. Ингэснээр АНУ коронавирусийн халдварын тохиолдлын тоо 187729 болж, дэлхийд тэргүүлж байна. Дараагаар нь Итали, Испани улсууд багтжээ. Итали улсад шинээр халдвар авах иргэдийн тоо бага зэрэг саарч байгаа хэдий нас баралт өндөр хэвээр байна. Жишээ нь, Италид сүүлийн 24 цагт 837 хүн нас барж, хамгийн их нас баралт бүртгэгджээ. Мөн Испани, Франц, Герман, Англид халдварын тохиолдлын тоо, нас баралт эрчтэй нэмэгдсээр.

Харин Хятад улсын хувьд сүүлийн 24 цагт шинэ тохиолдол, нас баралт бүртгэгдээгүй байна.

Өнөө өглөөний байдлаар дэлхий нийтээр халдвар авсан нийт тохиолдлын тоо 857299, нас баралт 42114, эдгэрсэн хүний тоо 117141 боллоо.

COVID-19: Virus spreads to Austria, Spain and Croatia — but Europe ...

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу