Зөгийн бал гэдэг байгалийн гаралтай, эрүүл хүнс мэт санагдах боловч нярай хүүхдэд, нэг нас хүрээгүй байхад нь өгөхийг хориглодог. Учир нь зөгийн баланд ботулизм хэмээх өвчин үүсгэгч нян байх магадлал өндөр байдаг бөгөөд энэ нян нь хүүхдийн аминд хүрэх хүртэл аюултай.
Харин нэг наснаас дээш хүүхэд болон насанд хүрэгчдийн ходоодонд тухайн нянг өсөхөөс нь сэргийлж байдаг микроорганизм бий учраас өвчин үүсгэдэггүй аж. Тиймээс та нярай хүүхдэдээ зөгийн бал өгөхөөс татгалзах хэрэгтэй.
Нярай хүүхэд ботулизмын нянд хордсоноос болж илрэх эхний шинж тэмдэг нь өтгөн хатах, бие сулбайх, хооллох чадваргүй болох зэрэг юм. Түүнчлэн амьсгалын тогтолцоо саатсанаас сул дуугаар уйлах зэргийг сайтар хянаж байх хэрэгтэй.
Ботулизмын нянгаас ялгарах хор нь үхэлд хүргэх аюултай, мэдрэлийн үйл ажиллагааг дарангуйлж, амьсгалын булчинд саажилт үүсгэдэг аж.
Зөвхөн зөгийн бал гэлтгүй дараах хүнсний бүтээгдэхүүнийг нэг нас хүрээгүй хүүхдэд өгөхийг хориглоно.
- Эрдэнэ шишийн сүү
- Тоор
- Гахайн мах
- Бэлэн гоймон
- Загасны мах
- Самар
- Өндөг зэрэг өдөр тутмын хүнсэнд агуулагдаж байдаг юм байна.