0-5 насны багачуудыг үнэ төлбөргүй сувилалд хамруулах ажил эхэллээ

1461
huuhdiin-suwilal
0-5 насны багачуудыг үнэ төлбөргүй сувилалд хамруулах ажил эхэллээ

Дархан-Уул аймагт хүүхдийн зуны сувилал өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тус ажлыг жил бүр санхүүжүүлж 0-5 насны багачуудыг үнэ төлбөргүй эмчилсээр ирсэн.

2017 оноос хойш уг сувиллыг цэцэрлэгүүдийг түшиглэн явуулах болжээ. Өнөө жилийн сувилал 08 дугаар сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд нийтдээ 9 ээлжээр ажиллах юм байна. Сувилал шинэ Дарханд 15 дугаар цэцэрлэг, Хуучин Дарханд 1 дүгээр цэцэрлэгийн гадна талбайд ажиллах бөгөөд нийтдээ 450 хүүхдийг өнөө жил хамруулах юм.

Таван өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг суурь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй 0-5 насны хүүхдүүд уг сувилалд сувилуулж тараг, сүүн бариа, элсэн засал зэрэг эмчилгээ үйлчилгээг авна. Эрүүл мэндийн газрын ерөнхий эмчээр ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ зуны туршид ажиллана. Өнөө жилийн онцлог нь хүүхдүүдэд мэргэжлийн асаргаа, сувилгааг үзүүлэхийн зэрэгцээ эцэг эхчүүдэд сургалт мэдээлэл өгөх явдал юм. Мөн энэхүү сувилалд хамрагдсан багачууд эрүүл чийрэг болж томуу томуу төст өвчин тусахгүй байх давуу талтай юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу