Одонтой ээжийн үлгэрлэл…

1632
odontoi-eej-delgertseteg
Дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг

Залуу хүний хүсэл мөрөөдөл ямагт хязгааргүй орон зайд тэмүүлдэг. Хөдөлмөр зүтгэлээрээ амжилтаа тодотгохын сацуу, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй “ОДОНТОЙ ЭЭЖ”-үүдийн амжилтын буухиа үргэлжилсээр байна. Тодруулбал,

“Mrs Mongolia World-2018-Гоо ээж” улсын уралдааныг 2018 эхлэн хойш зохион байгуулсан билээ. Нийгэмд зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилго бүхий тус тэмцээний анхны ялагчаар дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг хэмээх бүсгүй манлайлсан.

Тэгвэл одонтой мисс маань эх орноо төлөөлөн ирэх гуравдугаар сарын 06-17-ний өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулах “Mrs International World” тэмцээнд оролцохоор болжээ.

Хилийн чанадад Монгол ээжүүдээ төлөөлөн олон улсын тэмцээнд оролцохоор болсон түүнийг БСШУСЯ-наас “БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЭЛЧ”-ээр батламжилжээ.

delgertsetseg
БСШУСЯ-наас “БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЭЛЧ”-ээр батламжилжээ

Энэ үеэр Мисс А.Дэлгэрцэцэг,

Олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний нэг гол онцлог нь хүмүүнлэгийн үйлийг чухалчилдаг. Тэр утгаараа тэмцээнд явахаасаа өмнө болон ирсэнийхээ дараа одонтой ээжүүдийг уриалахаас эхлээд нөлөөллийн олон арга хэмжээ хийх болно. Хүүхэд хамгааллын элч болно гэдэг том хариуцлага

хэмээжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу