Отон тоглолтыг хараагүйд дасгалжуулагч бухимджээ

1227
oton-toglolt
Отон тоглолтыг хараагүйд дасгалжуулагч нэлээн бухимджээ

Английн Премьер лигийн 32 дугаар тойргийн “Кардиф”-“Челси”-гийн тоглолт 1:2-оор өндөрлөсөн. Талбайн эзэн “Кардиф”-ынхан 1:0-ээр тэргүүлж яваад, хоёр гоол алдсанаар хожигдсон юм. “Челси”-гийн оруулсан Аспиликуэтагийн гоол илт отон байсан ч шүүгч Крейг Поусон анзаараагүй мэт өнгөрсөн.

Премьер лигт үлдэхийн төлөө тэмцэж буй Уэльсийн багийн хувьд энэ нь шүүгчийн уучлашгүй алдаа байлаа. Тиймээс дасгалжуулагч Нил Уорнок ч тоглолтын дараагаар үгээ гамналгүй хэлжээ.

Шүүгч отонг хараагүйг бидний алдаа л гэж битгий хэлж үзээрэй. Миний дасгалжуулагчийн замналынхаа туршид харсан хамгийн тодорхой илт отон энэ байлаа. Мөн заавал пенальти заах ёстой алдаа ч тэд гаргасан. Одоо бид юу хийх вэ? Биднийг яалаа гэж ингэж шийтгэж байгаа юм бол?

Дэлхийн хамгийн шилдэг лигтэй хэрнээ дэлхийн хамгийн муу шүүгчидтэй. Тэр шүүгч нар юуны төлөө тоглолт вэ гэдгийг ч мэдэхгүй. Ийм түвшинд алдаа гаргах ёсгүй. Ийм зүйл харах гэж би 70 хүртлээ ажиллаж буй хэрэг үү?” хэмээн Уорнок өгүүлсэн байна.

Тэдний дараагийн тоглолт лигийн тэргүүлэгч “Манчестер сити”-гий эсрэг байх болно.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу