Поп Дива Ж.Алтанцэцэг дахин хуримлана

2604
Duuchin-altantsetseg-03
Поп Дива Ж.Алтанцэцэг дахин хуримлана

Монголын рок попын ертөнцөд хоолойн цар хүрээ, дуулах ур чадвараараа онцгойрч чаддаг Поп дива Ж.Алтанцэцэг ирэх онд буюу хулгана жилдээ багтаж хөлтэй их хурим найр хийхээр тов зарласан гэнэ.

Duuchin-Altantsetseg
МУГЖ Ж.Алтанцэцэг хань н.Сүхбуянгын хамт

Хайр дурлалын сэдэвтэй олон кино, жүжгийн дуунуудаараа сонсогч фэнүүдийнхээ талархлыг хүлээсэн гавьяат маань 50 насны сүүдэр шүргэж байгаа ч дахин хуримлахаар болсон гэнэ.

Поп хатагтайн хуримын хархүү мэдээж түүний оюутан ахуй цагаасаа үерхэж дотноссон хайрт хань нь бөгөөд тэд 20 гаруй жилийн дараа “мөнгөн хурим”-аа хийхээр төлөвлөжээ.

Тэрбумаар үнэлэгдэх дуу бичлэгийн “студи” бэлэглэж халамж хайраа гайхуулсан түүний нөхөр н.Сүхбуянг ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үеэл гэдгээр нь олон гадарлах бөгөөд уран бүтээлч гэргийнхээ арыг дааж яваа бэнчинтэй нэгэн.

МУГЖ Ж.Алтанцэцэг сүүлийн хоёр жил АНУ-д гэр бүлийн хамт амьдарч, “Чингисийн хүүхдүүд” УСК-ны продюсероор уригдан ажиллаж байгаад эх орондоо иржээ.

Duuchin-Altanrtsetseg-ger-bul
МУГЖ Ж.Алтанцэцэг халуун ам бүл

Өнгөрсөн хугацаанд олон хүмүүнлэгийн ажил хийснийг нь үнэлж “Оны онцлох хүмүүнлэгийн дуучин”-аар тодруулан шагнасан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу