Поп Дива С.Сэрчмаа аялан тоглолтоо цуцалж, УУЧЛАЛ хүслээ

1254
pop-diva-serchmaa-altantsetseg-01
Поп Дива С.Сэрчмаа аялан тоглолтоо цуцалж, УУЧЛАЛ хүслээ

Поп дива Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нар “Altaa & Sally-21” нэртэй аялан тоглолтоо энэ сарын 20-нд Ховд аймгаас эхэлсэн билээ. Харамсалтай нь, уг тоглолтоо дуучин С.Сэрчмаа цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

Учир нь түүнийг тоглолтоор явах үед аав нь бурхны оронд одсон байна. Тиймээс дуучин маань Увс, Баян-Өлгийд болох тоглолтоо үргэлжлүүлэх боломжгүй болсноо мэдэгдэж, ард түмнээсээ уучлалт хүсчээ.

Харин дуучин Ж.Алтанцэцэг аялан тоглолтоо цааш нь үргэлжлүүлэх аж.

Өглөөний мэнд. Их уйлаад нүд хавдсан байна.Хангай хаан шиг өмөг түшиг болсон сайхан Аав минь тэнгэрт байгаа ээж дээр минь очлоо. ??Ард түмэндээ амласан амлалт Аавын минь захисан итгэлийн дагуу Баруун бүсийн тулгуур болсон Ховд аймгаас эхэлсэн Аялан тоглолт минь амжилттай 2 удаа заал дүүрэн тоглож өндөрлөсөн.Баян-Өлгий, Увс аймгийн тоглолт дээр хүнддэх шалтгааны улмаас Сэрчмаа нь очиж амжихгүй боллоо.Сонсогч үзэгчид минь ойлгож хүлээн авахыг хүсэе ! Алтанцэцэг эгч минь Баян-Өлгий аймагт тоглож байгаа байхаа.9.24 нд Завхан аймгийн төвөөс бидний тоглолт амласан ёсоороо үргэлжилнэ. Сайн үйлс дэлгэрэх болтугай ?

Gepostet von Sambuu Serchmaa am Samstag, 21. September 2019

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу