САЙН МЭДЭЭ: Б.Амингэрэл охин тэнхэрч, эмнэлгээс гарчээ

561
amingerel-ohin-02
Б.Амингэрэл охин тэнхэрч, эмнэлгээс гарчээ

Амингэрэл охины ээж цахим хуудаснаа мэдээлэл хийлээ. “Уучлаарай хэнд ч мэдээлэл өгөхгүй ямар мэдээлэл тавиагүйд үнэхээр их уучлаарай. Миний Монголын сайхан сэтгэлт ард түмэн минь миний охин хагалгааны дараа маш олон хүнд үеүдийг давж маш их сандаргалаа.

Ийм учраас бид мэдээлэл хэнд ч өгөөгүй. Яг үнэнийг хэлэхэд байн байн хүүхэд муудаж дахин дахин хагалгааны өрөө рүү гүйх тэр сэтгэл зовнисон тэр хү

нд өдрүүдийг зүгээр л чимээгүй залбиран өнгөрүүлэхийг хүссэн юм.Одоо л охин минь амсхийх тэнхээтэй болж эмнэлгээсээ гарлаа. Үнэхээр баяртай байна.

Одоо охин минь хоёр хоногт нэг удаа шинжилгээ хийлгэж эмчдээ үзүүлж байгаа. Ямар ч байсан айх аюулаа давсан цаашид гарч болзошгүй эрсдэлүүд дуусаагүй. Миний амь амьдрал минь болсон бяцхан охиныг минь аварсан та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн хэллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу