САЙН МЭДЭЭ: Дарханчууд КИНО ТЕАТР-тай болно

1203
Darhan-aimag
Дарханчууд КИНО ТЕАТР-тай болно

“Өргөө” кино театр олон улсын жишигт нийцсэн, 600 хүний суудалтай салбараа Дархан хотод ашиглалтад оруулахаар ажиллаж байна. “Дархан-Өргөө” кино театр, энтертайнмент цогцолбор энэ оны есдүгээр сард ашиглалтад орох ажээ.

Тус кино театр нь дөрвөн танхимтай бөгөөд танхим тус бүр 150 хүний суудалтай юм байна. Олон улсын жишигт нийцсэн интерьер дизайн, техник технологи бүхий энэхүү кино театр нь Дарханчуудад Монголын төдийгүй дэлхийн кино урлагийн сор бүтээлүүдийн нээлтийг дуу, дүрсний өндөр чанартайгаар нэгэн зэрэг үзэж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх боломжийг олгох юм.

Нийт 7000 м2 талбайтай, найман давхар энэ цогцолборт автомат тоглоом, зочид буудал, супермаркет, зоогийн газар, банк зэрэг бүхий л үйлчилгээг үзүүлэх интертаймент цогцолбор болон сүндэрлэх ажээ.

Ингэснээр байнгын болон түрээсийн нийт 400 орчим ажлын байрыг шинээр бий болгоно хэмээн төлөвлөж байгаа ажээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу