Сонгодог урлагийн олимпд дөрвөн дуучин өрсөлдөнө

744
чайковский
Сонгодог урлагийн олимпд дөрвөн дуучин өрсөлдөнө

Дэлхийн сонгодог урлагийн олимп гэгдэх суут П.И.Чайковскийн нэрэмжит уралдаан хоёр хоногийн өмнө ОХУ-д эхэлж, түүний нэрэмжит консерваторийн их танхимд нээлтийн тоглолт болоо.

Дөрвөн жилд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит XVI уралдаан зургаадугаар сарын 17-30-ны хооронд үргэлжилнэ.

Өмнө нь тус уралдааны “Тэргүүн байр”, “Алтан медаль”-ийн эзнийг төрүүлж байсан болохоор, энэ тайзнаа Г.Ариунбаатар аварга болсон болохоор монголчууд Москва тийш хүлээлт тавьж суугаа нь лавтай.

Сонгодог урлагийн сор, шилдгүүд цугладаг уралдаан төгөлдөр хуур, хийл, морин хийл, дуулаач гэсэн дөрвөн төрлийн шалгаруулалттай байсан бол энэ удаад гууль болон модон үлээвэр төрлийг нэмжээ.

Сонгодог урлагийн олимпд Монгол Улсаас Б.Жавхлантөгс, Б.Монголхүү, Д.Бат-Эрдэнэ, Э.Анхбаяр нар дуулаачийн төрөлд өрсөлдөж байна. Тэргүүн байрт шалгарсан оролцогч 30 мянган евро, Гранпри шагналын эзэн 100 мянган еврогоор шагнуулна. 1958 оноос хойш үргэлжилж, цар хүрээгээрээ дэлхийд дахинаа танигдсан уралдааны тайзнаа 231 уран бүтээлч оролцож байна.

Тэдгээрээс шилдэг 42 оролцогчийг сүүлийн шатанд шалгаруулж, тэднээс тэргүүн, дэд нийлсэн 25, Гран При ангиллын нэг оролцогчийг шалгаруулах юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу