Сонгодог хатагтайн гоо сайхны нууц жор ШАР ТОС

943
deegii
Хийлч Ч.Дэлгэрцэцэг

Нарийн хийлийн торгон аялгууг дэндүү төгс гэмээр эгшиглүүлж, тэр л хөгжмөө амь амьдралынхаа нэг хэсэг болгож яваа сонгодог хатагтай Ч.Дэлгэрцэцэг мөнхийн залуу гоо үзэсгэлэнгийн нууцаа дэлгэв.

Тэрээр хаврын тэнгэрийн олон аашинд хуурайшиж гундахгүй байх цор ганц нууцаа охид бүсгүйчүүдэд хуваалцахаас татгалзсангүй.

Олны нүдээр бол бэл бэлчин сайтай харь эрийн өвөрт дэндүү өөрийнхөөрөө эрхлэн жаргаж, мөнгөнд нь туйлан ёстой л тосонд умбаж, торгонд хөлбөрч яваа хийлч бүсгүйг харсан бүхнээ цуглуулж, дэлхийн тансаг брэндийг үнэ харахгүй авдаг байх гэтэл манай хүн начир дээрээ дэндүү энгийн хэрэглээтэй нэгэн ажээ.

Дотоодын гоо сайхны бүтээгдэхүүний ганц нэг сурталчилгаанд тоглож харагдах хийлч Дээгий гоо сайхнаа гаднаас нь бус дотроос нь хадгалж явахыг хичээдэг гэнэ.

Энэ ч утгаараа жирийн монгол шар тосыг хэрэглэхийг илүүтэй үздэг аж. Ялангуяа өвөл, хаврын цагт шар тосыг хүнсэндээ байнга хэрэглэж заншсан гэнэ шүү.

Энэ нь арьсны өнгө болоод үс, хумсанд ч гайхалтай нөлөөлж биеийн галбираа хадгалах, дархлаа сайжруулахад маш ашиг тустай бүтээгдэхүүн болохыг Дээгий нь зөвлөв.

З.Халиун

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу