Таван настай Жаре Ижалана дэлхийн хамгийн хөөрхөн охиноор тодорлоо

1216

Таван настай Жаре Ижалана гэх Нигерийн охины хөрөг зураг цахим ертөнцөөр тарсны дараа түүнийг дэлхийн хамгийн хөөрхөн охин гэж нэрлээд байна.

Зурагчин Мофе Бамуеива твиттер болон инстаграм хуудаснаа түүний зургийг нийтэлжээ. Гайхалтай царайны өнгө, нүдний харц, өвөрмөц үс нь түүнийг жинхэнэ сахиусан тэнгэр мэт харагдуулж байна.

Бамуеива “Би түүнийг чангаар инээлгэж зураг авч болох л байсан. Гэхдээ түүний нүднээс бүхнийг хараарай гэж унаган төрхийнх нь зургийг авсан. Энэ зургаар цаг хугацааны хязгаар байхгүй гэдэг утгыг илэрхийлсэн” гэжээ.

Түүнчлэн зөвхөн Жаре бус түүний эгч долоон настай Жоми, арван настай Жоба нарын зургийг авч, энэхүү хуудсанд байршуулжээ.

“Дэлхийн хамгийн хөөрхөн охин” хөдөлгөөн нь 2010 онд эхэлж байсан.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу