Уртын дууч С.Цогтсайхан Саудын Арабаас ГРАНПРИ хүртлээ

688
rsz_urtiin-duuchin-tsogtsaikhan (1)
Гавьяат жүжигчин, уртын дуучин С.Цогтсайхан

Монгол түмний соёл, зан заншлыг уран яруугаар илэрхийлж буй Монгол уртын дуугаараа бид дэлхийд танигдсан билээ.

Тэгвэл Саудын Араб улсад Абдулах хааны нэрэмжит Олон улсын ардын урлагийн “World folk vision 2019” наадмаас Гавьяат жүжигчин, уртын дуучин С.Цогтсайхан гранпри шагнал хүртсэн сайхан үйл явдал тохиожээ.

Тус наадамд Монголын Үндэсний урлагийн их театрын дуучин С.Цогтсайхан, уран нугараач Н.Дашдэжид, “Монгол костюмс”-ын хамт олон, Урлах эрдмийн дээд сургуулийн загвар зохион бүтээгчид, Улсын начин Д.Анар, Б.Серик нарын тэргүүтэй бөхчүүд оролцов.

Уг наадамд 100 гаруй орны уран бүтээлчид оролцсон бөгөөд наадамд найман төрлөөр гранпри шагнал олгосны хоёрыг монголчууд авсан байна.

Тодруулбал, уртын дуучин С.Цогтсайхан “Этно хит” шагнал, “Монгол костюмс”-ын хамт олны урласан үндэсний хувцас “Этно фэйшн” номинациар гранпри авлаа.

Мөн спортын төрөлд алеш бөхийн дэлхийн хошой аварга, улсын начин Д.Анар алеш бөхөөр хүрэл, улсын начин Б.Серик гулеш төрлөөр, аймгийн арслан Б.Бат-Орших шырим төрлөөр тус бүр мөнгөн медаль хүртжээ.

Харин сүүлийн өдөр шигшээ барилдаан киргиз кураш бөхийн төрлөөр 10 мянган ам.долларын шагналын сантай болж Д.Анар, Б.Серик нар аваргын төлөө шалгарч Д.Анар түрүүлэн 10 мянган ам.долларын эзэн болж, Б.Серик үзүүрлэжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу