Хабиб Нурмагомедов спортын замналаа дуусгаад эдийн засагч болно

398
khabib-UFC-2019
Хабиб Нурмагомедов спортын замналаа дуусгаад эдийн засагч болно

Дэлхийн UFC-гийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов ялалт ялагдлынхаа харьцааг 30:0 болгосныхоо дараа зодог тайлах тухай түүний дасгалжуулагчаар ажилладаг аав нь саяхан хэвлэлд ярьсан билээ.

Харин Хабиб нэгэн ярилцлагынхаа үеэр эдийн засгийн чиглэлээр сурч байгаа тухайгаа ярьжээ. Өдгөө 30 настай тамирчин залуу Москва хотын Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан юм байна.

Тэрбээр спортын замналаа орхисныхоо дараа мөнгөө ухаалгаар зарцуулж, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж, хүмүүнлэгийн үйлс хийхээр төлөвлөж байгаа учир энэ бүхэнд санхүү эдийн засгийн мэдлэг зайлшгүй хэрэгтэй учир энэ мэргэжлийг сонгон сурч байгаагаа ярьжээ.

Ийнхүү цуцашгүй тулаанч маань спортын карьераа өндөрлүүлж, үүнийхээ дараа хэрхэх ээ төлөвлөн санхүүгийн салбарт хүч үзэхээр шийдээд байгаа ажээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу