Хос хоёр НАЙЗУУД болсноо мэдэгдлээ

723
"Нэгэн зүгт" хамтлагийн дуучин С.Заяа, хөтлөгч Д.Одзаяа

“Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа, хөтлөгч Д.Одзаяа нар найзууд болсон гэнэ. Үүнийг нь гэр бүлийн амьдралдаа цэг тавьлаа хэмээн андуурах нэгэн цөөнгүй байна гэнэ. Хосуудын харилцаанд долоон үе шат байдаг бөгөөд үүнийг даван туулж, улам бат бөх НАЙЗУУД шиг харилцаатай болсноо зарлав.

Энэ талаар хөтлөгч Д.Одзаяа “Хайрын харилцааны долоон үе шат байдаг. Хамгийн сүүлийн шат нь найзууд болох байдаг гэнэ. Нээрээ л бодсон чинь баярлах, гомдох, догдлох айх сандрах гээд амьдралдаа тохиолдсон бүхий л зүйлийн хамгийн түрүүнд бид хайртай хүндээ л мэдэгдэж хайртай хүнтэйгээ л зөвлөлддөг шүү дээ. Энэ олон жил чамтайгаа амьдраад, хайрлаад одоо бол хэнээс ч илүү бие биенээ ойлгодог сайн найзууд болжээ. Чамдаа маш их хайртай шүү МИНИЙ ХАМГИЙН САЙН НАЙЗАА” хэмээн бичжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу