Хөвсгөл нуурыг Дэлхийн хамгаалах санд бүртгүүлнэ

1161
Хөвсгөл нуурыг Дэлхийн хамгаалах санд бүртгүүлнэ

Хөвсгөл нуурыг Хүн ба Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэх зорилгоор урьдчилсан шатны хэлэлцүүлэг сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, ЮНЕСКО-Монголын Үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл аймгийн ЗДТГ, “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн” төсөл хамтран 2019 оны 06 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулж байна.

Уг сургалт хэлэлцүүлэгт Португаль улсын Алгаверийн их сургуулийн профессор, ЮНЕСКО-ийн Экогидрогеологийн тэнхимийн зохицуулагч, доктор Луис Чичаро, Итали улсын “Тепилора, Помадо Монталбо” шим мандлын нөөц газрын шинжээч Роберто Бомбарда, ЮНЕСКО-ийн Зүүн Азийн орнуудын Шим мандлын нөөц газруудын сүлжээний нарийн бичгийн дарга, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Филипп Папаерт,

~Хөвсгөл нуурыг Дэлхийн хамгаалах санд бүртгүүлнэ~

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Сансарбаяр ЮНЕСКО-Монголын Үндэсний комиссийн ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд, БОАЖЯ-ны холбогдох асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Шинжлэх ухааны академи, Их сургуулиудын судлаачид, байгаль орчны мэргэжлийн байгууллага, сум орон нутгийн иргэдийн төлөөлөл, аялал жуулчлалын байгууллагуудын нийт 70 орчим төлөөлөл оролцож Хөвсгөл нуурыг Хүн ба шим мандлын хөтөлбөрт бүртгүүлэхэд анхаарах асуудал, шалгуур үзүүлэлтийг танилцуулж хэлэлцүүлж байна.

Хөвсгөл нуурыг Хүн ба шим мандлын хөтөлбөрт бүртгүүлсэнээр Монгол улсын төдийгүй дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувийг бүрдүүлж байгаа уг газрыг экосистемийн хүрээнд хамгаалах, хүн болоод байгалийн харилцан зохилдлогыг хангах Хөвсгөл нуурын олон улсын ач холбогдлыг нэмэгдүүлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу