“Хөөндий” брэнд гутал үйлдвэрлэгчдийн анхдугаар уралдааны тэргүүн байр эзлэв

1441

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын чадварлаг боловсон хүчнийг нээн илрүүлэх, мэргэжлийн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, солилцох, салбарын боловсон хүчний үнэлэмжийг дээшлүүлэх, олон улсын тэмцээнд оролцуулах зорилгоор ажил мэргэжлийн ур чадварын аварга шалгарах уралдааныг 10  дугаар сарын 20 өдөр ДМ шүүс ХХК-ийн гутлын үйлдвэрийн байранд  зохион байгуулагдсан байна. Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын гутал үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадвар шалгаруулах улсын анхдугаар уралдааныг гутлын дизайн, зохион бүтээлт, эсгүүр, оёдол, татлага, уллагааны ур чадваруудыг үнэлж дүгнэж “Хорол Коллекшн” ХХК нь тэргүүн байр эзэллээ. Тэргүүн байр эзэлсэн багийн бүрэлдэхүүн Т. Пүрэвдалай Х.Солонго С. Мэнд-Амар нар оролцжээ.

Энэ удаагийн уралдаан Монгол улсад Хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буйгаараа онцлог болж байна.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу