ШИ ЖИНЬПИН: ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ЖАРГАЛ ЗОВЛОНГОО ХАМТАТГАЯ

934

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн айлчлал хийхээр БНХАУ-ыг зорьсон билээ.  БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд МУ-ын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин: Өдгөө Хятад улсын засгийн газар, ард түмэн шинэ төрлийн коронавирусийн эсрэг хатуу тэмцэж байгаа үед МУ-ын засгийн газар, ард түмэн бидэнд нандин туслалцаа дэмжлэг үзүүлсээр байна. Эрхэм ерөнхийлөгч та бол уг тахал үүссэний дараа манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн байж, хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадын ард түмнийг чин сэтгэлээсээ дэмжиж буйг энэ айлчлал гүйцэд харуулж байна. Түүнчлэн Хятад, Монгол хоёр орон бол харилцан туслалцсан, жаргал зовлонгоо хамтатгасан найрсаг хөрш гэдгийг дахин гэрчилж байна гэжээ.

Эх сурвалж: Хятадын Олон Улсын Радио

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу