ЩВЕЙЦАР: Монгол адуу, адуу маллах өв соёлыг сурталчилав

928
mongol-aduu-odorlog
Монгол адуу, адуу маллах өв соёлыг сурталчилав

Швейцар Улсын Женев хотноо энэ сарын 25-нд болсон Швейцарын “Jaeger-LeCoultre” компанийн нэрэмжит олон улсын морин поло мастерс аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам хоёр дахь жилдээ монгол гэр барьж, монгол соёл ахуйг сурталчлав.

Уг тэмцээн нь 30 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Аргентин, Герман, Бельги, Швейцар, Францын тамирчдаас бүрдсэн холимог зургаан баг оролцов.

Энэ жилийн тэмцээнийг Швейцарын бусад муж болон олон улсын байгууллагын төлөөлөл өргөнөөр үзэж сонирхсон бөгөөд тэд монгол гэрт зочилж, монголчуудын адуу маллах өв соёлтой танилцлаа.

Ялангуяа монгол гэрийн өвөрмөц бүтэц, уран байдал нь хүүхэд, залуучуудын сонирхлыг ихээхэн татжээ.

Гадаад харилцааны яам

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу