Хятадын эрдэмтэд “Remdesivir” гэх эм эсийн төвшинд “2019-nCoV” вирусийн эсрэг үр дүнтэй болохыг клиник туршилтаар амжилттай баталгаажуулжээ. БНХАУ-ын Шинжлэх ухааны академи болон Анагаахын шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хамтарсан баг лхагва гаригт Ухань хотноо хуралдах үеэр энэ талаар мэдээлсэн байна.

Клиник туршилтын энэхүү үр дүнг тус улсын Эрүүл мэндийн байгууллага, Үндэсний эмийн бүтээгдэхүүний захиргаа болон Шинжлэх ухаан, технологийн яам баталжээ. Ингэснээр өнөөдрөөс “Remdesivir” эмийг коронавирусийн эсрэг эмнэлзүйн хэрэглээнд нэвтрүүлэхээр эхний багцуудыг өвчний голомт болоод буй хотуудад илгээгээд байгаа аж.

Тус эмийг АНУ-ын биотехнологийн “Gilead Sciences” компани боловсруулсан байна. Хятадын Шинжлэх ухааны академи болон Анагаахын шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хамтарсан клиник туршилтын багийн тэргүүн, доктор Цао Бин “Амьтад дээр хийсэн клиник туршилтаар “Remdesivir” эм нь өмнө нь дэлхий дахинд тархаж байсан SARS, MERS зэрэг өөр төрлийн коронвирусийн эсрэг сайн үр дүнтэй болох нь тогтоогдсон. Мөн дэлхийн бусад орнуудад энэхүү эмийг Эбола вирусийн эсрэг эмнэлзүйд ашиглах туршилтуудыг хийж байсан. Бидний хийсэн туршилтаар “Remdesivir” эм нь эсийн төвшинд 2019-nCoV вирусийн эсрэг нэлээд сайн үр дүнтэй байгааг бид олж тогтоолоо” гэжээ.

Коронавирусийн эсрэг эсийн төвшинд өндөр үр дүнтэй “Remdesivir” эмийг судлах туршилтад 761 өвчтөнийг санамсаргүй байдлаар сонгон авч хамруулсан байна. Клиник туршилтын явцыг Хятад-Японы хамтарсан эрдэмтдийн баг удирдан явуулсан бөгөөд Хятадын Шинжлэх ухааны академи болон “Materia Medica” институц уг ажилд оролцсон аж.уг ажилд оролцсон аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу