2019-05-09

Ялалтын баярын тухай онцлох 10 баримтаас…

yalaltiin-bayr-2019.
Ялалтын баярын тухай онцлох 10 баримтаас...

1. Оросууд анхны ялалтын баяраа Берлинд тэмдэглэсэн

1945 оны зургадугаар сарын 24-ны өдөр Москвад болсон парадаас өмнө тавдугаар сарын 4-нд Берлин хотын Бранденбургийн хаалгаар Зөвлөлтийн цэргийн ялалтын баярын парад хөвөрч байлаа. Уг парадыг Берлин хотын цэргийн комендант генерал Николай Берзарин хүлээн авч байв.

2. Гиннесийн номд орсон хамгийн их цэрэг

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн тулаанд албан ёсоор тооцогддог Берлинийг эзлэн авах тулаанд хамгийн олон цэрэг оролцсон нь Гиннесийн номд бүртгэгдсэн юм. Уг тулаанд Зөвлөлтийн талаас л гэхэд 3.5 сая цэрэг оролцсон байна.

3. 1955 он хүртэл Герман дайныг зогсоогоогүй

1945 оны тавдугаар сарын 9-ний өдрийг дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр хэмээн тэмдэглэсээр ирсэн. Чухамдаа бол энэ дайн 1955 оны нэгдүгээр сарын 25 хүртэл үргэлжилжээ. Учир нь энэ өдөр ЗХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчид “ЗХУ, Германы хоорондох дайны байдлыг зогсоох тухай” Тогтоол гаргаж байжээ.

4. Дэлхийн хоёрдугаар дайнд хамгийн их Орос хүн үхсэн

Дэлхийн хоёрдугаар дайнд буюу 1941-1945 оны хооронд болсон тулаанд Зөвлөлтийн талаас чухам хэчнээн хүн амь үрэгдсэн талаарх тоо баримт одоо хүртэл бүрэн тодорхойгүй байдаг. Хамгийн сүүлд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдээгээр Зөвлөлтийн 8 сая 800 мянган хүн амь үрэгджээ. Тэд бол дайны фронтод амь насаа алдсан, олзлогдож буудуулсан хүний тоо юм. Зөвлөлтийн арми хорих лагераас 2.0 сая шахам хүнийг чөлөөлсөн байна. Харин Германы тал 6 сая 700 мянган хүнээ алдсан гэсэн тооцоо гаргасан байна.

5. Дайны гавьяатан “Дөрвөн хөлтэй дайчид”

Уг дайнд Зөвлөлтийн армийн бүрэлдэхүүнд нохой ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. “Дөрвөн хөлтэй дайчид” дайсны нутаг дэвсгэрт мэдэгдэлгүй орж бөмбөг дэлбэлэх, минтэй талбайг илрүүлэх зэрэгт чухал хувь нэмэр оруулсан байна. Тэдгээр зоригт амьтдын нэгэн болох “Бульвар” хэмээх нохой дайны төгсгөлд хүнд шарх авсан боловч И.Сталиний тушаалаар 1945 онд болсон Ялалтын баярын парадад албан ёсоор оролцуулах болсон тул нэр нь тодорхойгүй нэгэн цэрэг түүнийг энгэртээ тэврэн марш алхаж байжээ.

6. Зэвсэгт техникийг сурталчлах болсон

Цэргүүдийг Улаан талбайд алхуулж өөрийн орны сүр хүчийг үзүүлдэг байсан бол 2008 оноос эхлэн зэвсэгт хүчний хүнд машин механизм, техникүүдийг оролцуулдаг болжээ. Энэ нь Дэлхийн зэвсгээ сурталчлах томоохон зорилготой гэж үздэг. Учир нь Ялалтын баярын дараа ОХУ-ын зэвсгийн худалдаа эрчимждэг байна.

7. Аугаа ялалтаас 20 жилийн дараа баяраа тэмдэглэж эхэлсэн

ЗХУ-д ялалтын өдрийг жил бүр тэмдэглэх болсон нь нэлээд сүүлийн үеийн үйл явдал ажээ. Харин дайны ялалтаас 20 жилийн дараа буюу 1965 онд тавдугаар сарын 9-нийг тухайн үеийн Зөвлөлтийн удирдагч Л.И.Брежнев албан ёсоор Ялалтын баярын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргаснаар өнөөг хүртэл жил бүр тэмдэглэж байгаа юм.

8. Германыг эзэлсэн өдөр тавдугаар сарын 8-ны шөнө байсан

Тавдугаар сарын 9-нийг ялалтын өдөр хэмээн нэрлэдэг ч тавдугаар сарын 8 ч бас дайны түүхэнд онцгой өдрийн нэг юм. Гитлерийн Германыг буулган авсан гэрээнд үнэндээ бол тавдугаар сарын 8-нд, Европын цагаар 22.43 минутад гарын үсэг зурсан бөгөөд энэ мөчид Москвагийн цаг тавдугаар сарын 9-ний 00.43 минутыг зааж байв.

9. Ялалтын баярын парадыг Сталин эхлүүлээгүй

Ялалтын баярыг цэргийн удирдагч морь унан явж эхлүүлдэг байжээ. 1945 оны зургадугаар сарын 16-нд Сталин өөрийн шилж сонгож авсан хурдан хүлгээрээ давхиж яваад унаж осолдох дөхсөн байжээ. Тэр үед золоор хүнд гэмтэл аваагүй Сталин хэрвээ Улаан талбайд ялалтын парад хүлээж авахад хүрвэл гай дайрч морь нь дахин бусгавал Зөвлөлтийн сая сая хүний нүдэн дээр зохисгүй явдал болно гэж болгоомжилсон байх магадлалтай гээд оролцож чадаагүй байна.

10. Цэргүүдийн хувцас бэлэн болоогүй учир анхны парад хойшилж байсан

Улаан талбайд ялалтын анхны парад 1945 оны зургадугаар сарын 24-ний өдөр болжээ. Уг нь тавдугаар сарын сүүлчээр хийхээр төлөвлөж байсан боловч парадад оролцох 10.000 цэргийн ёслолын хувцсыг оёж амжихгүй болсон тул ийнхүү хойшилсон байна.

А.Чингэстэй