2019-06-21

Үндэсний бөхийн 24 аварга, 71 арслан цолтон төрөн гарсан байна.

Ардын хувьсгал ялж Монгол түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авсаны баярыг бөх барилдан, морь уралдуулж, эрхий мэргэн нь цэцээ сорьж тэмдэглэн ирсэн уламжлалтай.

1921 оноос хойш Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 24 аварга, 71 арслан цолтон төрөн гарсан байна.

Аваргуудаас Б.Бат-Эрдэнэ 11, Х.Баянмөнх 10, Б.Түвдэндорж 7, Ж.Мөнхбат 6, Д.Дамдин 5, Д.Цэрэнтогтох 4, Г.Өсөхбаяр 4, А.Сүхбат 3, Ш.Батсуурь, Ц.Чимэд-Очир, Н.Жамъян, Д.Хадбаатар, Н.Батсуурь нар 2 удаа түрүүлж нийт бөхчүүдийг манлайлж байна.

Аваргын энтэй барилдаж явсан арслан цолтой бөхчүүд ч байлаа. Тэдгээр нь улсын их баяр наадамд 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн Төв аймгийн Мөнгөнморьт сумын уугуул Л.Чимэд, Завхан аймгийн Идэр сумын уугуул М.Лхагва, Тосонцэнгэл сумын харьяат С.Шагж нар билээ. Олон түмэндээ “Цэргийн” хэмээн хүндлэгдсэн улсын арслан С.Шагж нь баяр наадамд хоёр дараалан үзүүрлээд гурав дахь жилдээ түрүүлж арслан цол хүртсэн. Түүний ид барилдаж байсан үе буюу 1930-аад оны үед алдарт бөх маань улс төрийн хэлмэгдэлтэнд өртсөн гэдэг. Ийнхүү аварга цол хүртэж чадаагүй хэмээн ахмад үеийнхэн хуучилдаг юм.

2018 оны судалгаа болно.

TAGS: