The Long Night ангийн найруулагч Miguel Sapochnik “Winterfell-н тулаанд илүү олон дүр үхүүлэхийг хүсэж байсан” гэж хэлжээ

893
Сүүлчийн бүлгийн The Long Night, The Bells ангиудын найруулагч Miguel Sapochnik IndieWire сайтын Filmmaker Toolkit подкастад зочноор орж олон сонирхолтой сэдвүүдээр яриа өрнүүлж, мэдээлэл өгсөн байна.
 
Аргентин гаралтай Англи найруулагч “The Long Night ангийг илүү их үхэлтэй, илүү хүнд болгож үзэгчдэд айдас төрүүлэхийг хүсэж байсан ч цувралын гүйцэтгэх продюсерууд дараа нь гарсан The Bells ангид ихэнх дүрүүдийн үхэлүүдийг хадгалсан байсан учраас боломжгүй байсан” гэж хэлсэн байна.
 
Үргэлжлүүлж Game of Thrones цувралын талаар “Телевизийн цувралын найруулагч бол гүйцэтгэх продюсеруудын заавар, өгсөн чиглэлийн дагуу ажиллах ёстой хүн байдаг. Game of Thrones цувралыг бүтээсэн, бодит болгосон хүмүүс бол тэд, би бол зүгээр л гүйцэтгэгч, би хүссэнээрээ энэ цувралыг хийнэ гэсэн үг биш.” гэж хэлсэн нь телевизийн цувралд найруулагч, продюсеруудын үүрэг бүрэн хэмжээний кино урлагаас ямар ялгаатай байдгийг тодотгож өгсөн байна.
 
Энэхүү ярилцлагыг бүрэн эхээр нь дараах холбоосоор орж сонсох боломжтой: Filmmaker Toolkit Podcast with Miguel Sapochnik

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу