Өнөөдөр замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөн нээгдэнэ

505

Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарцыг өнөөдөр нээнэ. Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөн нээгдсэнээр замын хөдөлгөөний нягтрал харьцангуй буурна гэж тооцоолж буй юм. Гэхдээ гүүрийг бүрэн нээхгүй бөгөөд Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол Улсын гудамж руу буух Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, харин Их Монгол Улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-нд нээхээр төлөвлөжээ.

Зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөсөн байна.

Замын цагдаагийн газрын ойролцоо баригдаж буй энэхүү гүүрэн гарцын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу